Monday, November 8, 2010

Жижгээгийн шүд цухуйв.

   Бага охин  маань 6 сар гарантай болж байна. Анхных нь сүүн шүд нь уржигдараас хооллож байхад  халбаганд тор тор гээд мэдрэгдээд...харсан чинь нэг цагаан юм цухуйхтай үгүйтэй харагдаж байна.
   Томкогын шүд ч гэсэн яг өдийд л цухуйж байсан шиг санагдаж байна. Одоо бол амаараа дүүрэн арзайсан олон шүдтэй болсон. Гэрээрээ амттай юманд дуртайг ч хэлхүү охины маань шүд цухуйвуу үгүй юу хорхойтоод. Зун 6 сард 2 ой 3сартай байсын байна шүдний эмнэлэгт анх удаагаа дагуулж очоод шүдэн дээрээ цэцэг зуруулъя гээд уйлаантай майлаантай 1 шүд янзлуулаад үүдэн шүднүүдийг нь хар юмаар бүрүүлсэн. 7 хоноод ахиж очиход өөр эмч таарсан болоод ч тэр юмуу бөбббөөн юм болж болж ганцыг ч янзлуулж чадаагүй, маргааш нь очоод зовлонгын түргэн нь гээд нэг дор 4 шүд янзлуулж аваад санаа амар буцсан.  Уг нь 3 сард нэг удаа очоод үзүүлээд байя гэж бодож байсан болов ч болкүүмаа. Дараа очихдоо өөр эмнэлэг сонгоё гэж бодож байгаа. Туж смайл жоохон хульх юм шиг санагдсан.
   Уг нь Томко хамгын дуртай байсан чүүүүпс коола 2 оо хэрэглэхгүй онц байгаа. Өнгөрсөн намар юунаас болсон нь мэдэгдэхгүй биеэр нь шумуул хазсан юм шиг юм туураад болохгүй тэр нь аймаар загтнуулаад харшилд энэ ч сайн тэр ч  сайн гэснийг хэрэглэж үзээд болдгүй сүүлдээ бондгор юмнууд нийлээд нилэнхүйдээ хавдаад аймаар нүүр нүд нь булдруу болоод шөнө ч унтаж чадахгүй
-ээжээ загтнаад бна загтнаад бна гээд  ээж нь
-чи баба чүүпс идээд кола уухаар ингээд ёоёо болж байгаам гээд үглээд байсым. Ёонсэй д үзүүлээд 7 хоног эмчилгээ хийлгэж байж зүгээр болсон.  Яг юунаас болсныг нь ойлгоогүй. Дархлаа сул байсан байх гэж бодсон. Тэрнээс хойш чүүпс кола  г баба гээд хэргэлхээ больсон. Бие загтнана гэдэг үнэхээр аймаар шүү.
  
   



  

 

No comments:

Post a Comment