Monday, November 8, 2010

Хонгорхон үрсдээ энэ өдрийн мэнд хүргэе!



   Хүмүүсийн блогыг уншиж суугаад ээж нь ч бас бичиж үзье гэж шийдлээ. Хожим та нар маань том болоод уншиж суугаад яаж инээлдэж байх бол гэж бодоод, өдөр болгон охидууддаа хайртай шүү гэж хэлдэг ч ойлгож байгаа үгүй нь мэдэгдэхгүй дүрлийгээд хараад байдаг болхоор нь, яаж зүггүйтэж ээжийнхээ хайрыг бас аашыг хүргэж байсныг нь өдрийн тэмдэглэл шиг бичиж байх болно.
   Аав нь өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс сонин санагдаад байдаг юм гэж байсан хир нь нэг удаа "том дэвтэр аваад өгөе. Хүүхдүүдийнхээ тухай тэмдэглэл хөтлөөч" гэж байхад нь гайхаад өнгөрч байсан. Энийг уншаад "Би тэглүү" гэх байх даа. Улаанбаатар хотод агаарын бохирдол их байгаа болхоор юм их мартдаг болоод байгаа гэсэн. 10% нь тийм байх гэж бодож байна.
  Блог оо үүсгэж энэ жоохон юм бичих гэж 2 цаг таг суулаа. Криллээр ер бичиж сураагүй болхоор хурдан бичиж сурхын тулд их цаг шаардагдах юм шиг байна.



No comments:

Post a Comment