Monday, November 8, 2010

Ээжээ би "үхцийн"

   Зуслан дээр Томко гадаа  гүйж яваад уначихаар  нь -э эээ ээээ уналааааа, үхчлээ үхчлээ гээд босгож байсын. Тэгсэн ээжийгээ гэрт байхад гаднаас -ээжээ би "үхцийн" гэцэн гараа гөвөөд орж ирж билээ. 
   Уулга алдаж, уурлахдаа хүртэл хэлэх үгээ бодож хэлэхгүй бол болкуу юм байна лээ.

Хонгорхон үрсдээ энэ өдрийн мэнд хүргэе!



   Хүмүүсийн блогыг уншиж суугаад ээж нь ч бас бичиж үзье гэж шийдлээ. Хожим та нар маань том болоод уншиж суугаад яаж инээлдэж байх бол гэж бодоод, өдөр болгон охидууддаа хайртай шүү гэж хэлдэг ч ойлгож байгаа үгүй нь мэдэгдэхгүй дүрлийгээд хараад байдаг болхоор нь, яаж зүггүйтэж ээжийнхээ хайрыг бас аашыг хүргэж байсныг нь өдрийн тэмдэглэл шиг бичиж байх болно.
   Аав нь өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс сонин санагдаад байдаг юм гэж байсан хир нь нэг удаа "том дэвтэр аваад өгөе. Хүүхдүүдийнхээ тухай тэмдэглэл хөтлөөч" гэж байхад нь гайхаад өнгөрч байсан. Энийг уншаад "Би тэглүү" гэх байх даа. Улаанбаатар хотод агаарын бохирдол их байгаа болхоор юм их мартдаг болоод байгаа гэсэн. 10% нь тийм байх гэж бодож байна.
  Блог оо үүсгэж энэ жоохон юм бичих гэж 2 цаг таг суулаа. Криллээр ер бичиж сураагүй болхоор хурдан бичиж сурхын тулд их цаг шаардагдах юм шиг байна.



Жижгээгийн шүд цухуйв.

   Бага охин  маань 6 сар гарантай болж байна. Анхных нь сүүн шүд нь уржигдараас хооллож байхад  халбаганд тор тор гээд мэдрэгдээд...харсан чинь нэг цагаан юм цухуйхтай үгүйтэй харагдаж байна.
   Томкогын шүд ч гэсэн яг өдийд л цухуйж байсан шиг санагдаж байна. Одоо бол амаараа дүүрэн арзайсан олон шүдтэй болсон. Гэрээрээ амттай юманд дуртайг ч хэлхүү охины маань шүд цухуйвуу үгүй юу хорхойтоод. Зун 6 сард 2 ой 3сартай байсын байна шүдний эмнэлэгт анх удаагаа дагуулж очоод шүдэн дээрээ цэцэг зуруулъя гээд уйлаантай майлаантай 1 шүд янзлуулаад үүдэн шүднүүдийг нь хар юмаар бүрүүлсэн. 7 хоноод ахиж очиход өөр эмч таарсан болоод ч тэр юмуу бөбббөөн юм болж болж ганцыг ч янзлуулж чадаагүй, маргааш нь очоод зовлонгын түргэн нь гээд нэг дор 4 шүд янзлуулж аваад санаа амар буцсан.  Уг нь 3 сард нэг удаа очоод үзүүлээд байя гэж бодож байсан болов ч болкүүмаа. Дараа очихдоо өөр эмнэлэг сонгоё гэж бодож байгаа. Туж смайл жоохон хульх юм шиг санагдсан.
   Уг нь Томко хамгын дуртай байсан чүүүүпс коола 2 оо хэрэглэхгүй онц байгаа. Өнгөрсөн намар юунаас болсон нь мэдэгдэхгүй биеэр нь шумуул хазсан юм шиг юм туураад болохгүй тэр нь аймаар загтнуулаад харшилд энэ ч сайн тэр ч  сайн гэснийг хэрэглэж үзээд болдгүй сүүлдээ бондгор юмнууд нийлээд нилэнхүйдээ хавдаад аймаар нүүр нүд нь булдруу болоод шөнө ч унтаж чадахгүй
-ээжээ загтнаад бна загтнаад бна гээд  ээж нь
-чи баба чүүпс идээд кола уухаар ингээд ёоёо болж байгаам гээд үглээд байсым. Ёонсэй д үзүүлээд 7 хоног эмчилгээ хийлгэж байж зүгээр болсон.  Яг юунаас болсныг нь ойлгоогүй. Дархлаа сул байсан байх гэж бодсон. Тэрнээс хойш чүүпс кола  г баба гээд хэргэлхээ больсон. Бие загтнана гэдэг үнэхээр аймаар шүү.